#75 Permanent Record
· 1 h 04 min
Episode #75 Permanent Record
2019 оны сүүлийн дугаараараа бид энэ жил гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлэн дуулиан тарьж буй сонирхолтой номыг сонгож уншлаа. Зохиогч Эдвард Сноүден нь Америкийн Тагнуулын Ерөнхий Газарт IT мэргэжилтнээр ажиллаж улсын хамгийн өндөр зэрэглэлтэй нууц мэдээллүүдтэй харьцаж байсан нэгэн бөгөөд Америкийн төр хэрхэн интернет ашиглаж буй Дэлхийн бүхий л хүний хувийн мэдээллийг хууль бусаар тандаж, бүх үйлдлийг баримтжуулан хадгалж байдаг талаар 2013 онд олон нийтэд ил болгож шүгэл үлээснээсээ хойш эх орондоо хөл тавих эрхгүй болсон юм. Энэхүү намтраас нь та хүний эрх ардчилал, технологийн хөгжилтэй хэрхэн зөрчилдөж буйг, бид дор бүрнээ ямар сонголттой нүүр тулаад буйг эргэцүүлэх болно.
Shows are listed from Apple Podcasts' charts and directory, and Podcast Index where it is used. Every show and episode belongs to its publisher and plays from the publisher's own feed; this site hosts none of them. Explicit shows are for adult profiles only, and children’s profiles hear only children’s shows. More about this list.